Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд “Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх” төслийн дизайныг боловсруулж буй Монголын МСС-ийн зөвлөх Азийн сан нь Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажлын дизайны төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал Шэрон И.Рожерс, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг нар нээлээ.
Уулзалт хэлэлцүүлэгт УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ, ОСНААУГ, хувийн конторуудын төлөөлөл оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.