Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчид Д.Мөнх-Эрдэнэ нарыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гомдлыг хүлээн аваагүй байна.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцжээ.
Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга ёс, шударга дээд шүүх монголд минь байхгүйд туйлын эмгэнэл илэрхийлье