"Монгол бизнес" дээд сургуулийн байранд хичээллэж байгаа Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч 16-17 цагийн үед бөөлжиж суулгажээ.
Тус дүүргийн Эрүүл мэндийн газар, цагдаагийн байгууллагаас тус сургууль дээр очоод, урьдчилсан байдлаар "Газ үнэрлэсэн байх магадлалтай" хэмээн үзэж ангийг битүүмжлээд байна.
Сурагчдын өгүүлж буйгаар "Анги дотор муухай үнэр үнэртэж эхэлсэн учир үнэртэй ус цацсан" хэмээн мэдүүлжээ. ЭХЭМҮТ-ийн зүрхний тасагт дөрөв нь хэвтэн эмчлүүлж, бусад хүүхдүүдийг эцэг, эхчүүдэд хүлээлгэн өгчээ.
Хордлого юунаас үүдэв гэдгийг тогтоохоор шинжилгээ авсан. Хариу нь гарахаар мэдээлэл өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.