СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний танхайралд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Зам тээврийн ноцтой осолтой холбоотой Монгол Улсын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар замын хөдөлгөөний танхайралд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болно гэж өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр "Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар:
Авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212 тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ.

Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм. Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.