СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Отгонцэцэг: Сэжигтэн байж болзошгүй хүмүүс шинжээчийн багт орчихсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нар нь шинжээчийн бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж талийгаачийн эхнэр мэдээлэл хийв. 

Талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг:

-. Нүүр ам судлалын салбарт хүчин зүтгэж явах үедээ нэг салбарт ажилладаг хамт олон дотроо амь нас нь эрсдсэн байхад, яагаад заавал Нүүр ам судлалын салбар зөвлөлийг оролцуулах гэж тэгж зүтгээд дайраад байгааг ойлгохгүй байна.

Миний хувьд олон удаа дээд шатны хүмүүст эдгээр хүмүүсийг оруулмааргүй байна гэж саналаа хэлсэн ч авч хэлэлцээгүй. Нийт таван салбар зөвлөл байгаа. Нүүр ам судлалын салбар зөвлөлд хэргийн материалыг өгчихсөн байх вий гэж хардаж байна. Хэрэгт ямар ч хамааралгүй салбар шүү дээ. 

Прокурор, мөрдөгч нар хэрэгт хувийн ашиг сонирхол, хөндлөнгийн нөлөө орох нөхцөлийг шууд бүрдүүлж байгааг эсэргүүцэж байна. Энэ бүхний цаана нөлөө бүхий албан тушаалтны нөлөөлөл орж байна гэж хардах бодит үндэслэлүүд маш их. Нүүр амны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд Ч.Гантөмөр, Б.Батбаяр эмч нарыг оролцуулж байгааг эсэргүүцэж байна.

Өмнөх дүгнэлтүүдийг баталж чадахгүй байгаа.

Нөхрийг минь амь насаа алдах үед хажуу орон дээр нь унтаж байсан гэх Ч.Гантөмөр нь өглөө талийгаачийг минь цонхоор хараад огт таниагүй, хачирхалтай нь тэр хүн өчнөөн олон жил хамт нэг сургуульд багшилж, найзалж байсан боловч талийгаачийг хараад таниагүй байхад, өмнөх шөнө нь л дөнгөж ирж танилцсан Архангайн эмч харсан даруй шууд таньсан байдаг. 

Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр нь Нүүр амны салбар зөвлөлийн гишүүн бөгөөд албан ёсны жилийн чөлөөтэй байсан хүнд албадан хүч хэрэглэн авч явсан. Хэрэг болсон тухай хамт байсан бусад эмч нараасаа 4 цагийн турш нуун дарагдуулж, өндрөөс унасаныг нь хараагүй байж бусдад худал ташаа мэдээлэл өгч байсан зэрэг сэжиг бүхий хардах үндэслэлүүд маш их байсан.

Бид гэв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.