СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-22

Манай улсад импортолдог АИ-92 авто бензин хоригт оржээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

ОХУ бензин болон дизель түлшний экспортоо Беларусь, Армени, Казахстан, Киргизстанаас бусад улсууд руу түр хугацаанд зогсоосон гэх мэдээлэл гаднын хэвлэлүүдээр өчигдрөөс гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж, ШТС-ийн гадна урт дараалал үүсгэж эхлээд байсан юм. Тус асуудалтай холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийв. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Үүсээд байгаа асуудлын талаар товч мэдээлэл өгье. Ангарскийн үйлдвэр хоёр сар гаруй хийсэн засварын ажил бүрэн дууссан. Экспортыг зогсоосон тогтоол нь энэ үйлдвэрийн засварын ажилтай холбоогүй. 

Гэхдээ тогтоолд зааснаар Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой байгаа. Үүнд Роснефть компаниас манай улсад өгдөг дизель түлш багтах боломжтой гэж бид харж байна. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Манай улсын авдаг дизель түлш уг хоригт багтаагүй гэж ойлгож болно.

Харин байна.

ОХУ дотооддоо Евро-5 ангиллын бензин хэрэглэдэг бол манай улс Евро-2-ыг авч хэрэглэдэг учраас Ангарскийн газрын тосны үйлдвэрийн Евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ талаар хоёр хоногтоо багтаан нийтэд мэдээлнэ.

Тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол уг хоригт хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг, өгүүлбэр бий. Монгол Улсын 2023 онд байгуулсан Засгийн газар хоорондын Комиссын 24 дүгээр зүйлд заасан газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээгээр бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулга байгаа. Энэ хүрээнд ОХУ-тай эдгээр агуулгыг тавьж ярилцана.

Роснефт компанитай бид олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны есдүгээр сарын 23-25-нд Бид бүр түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.