СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Экологийн цагдаагийн албаны тасгийн дарга асныг цагдан хорьжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Экологийн цагдаагийн албаны тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Я.Билэгдэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагаас шилжиж, ДХИС-д ажиллаж буй нэгэн юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нөхөрлөл нэрийн дор алт олборлодог хүмүүст давуу байдал олгож, цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан талбайд “нинжа” нарыг оруулан, удаа дараа хахууль авсан гэж түүнийг буруутгаж буй юм билээ.

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд Я.Билэгдэмбэрэлээс гадна Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Цогбаатар, тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө ДХИС-д багшилж буй, дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, өнгөрсөн өвөл бас цэргийн байнгын тэтгэвэрт суусан, дэд хурандаа Б.Ганхуяг нартай хамт шалгаж буй хэмээн бичсэн.

Бидэнд олдсон мэдээллээр зөвхөн Я.Билэгдэмбэрэлийг л авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа аж. Тэрбээр 2019 оноос хойш хэчнээн удаа бусдад давуу байдал олгож, хэдий хэмжээний хахууль авсан гэдэг нь одоогоор тодорхой болоогүй гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Рррр
1 жилийн өмнө
66.181.161.80

Экологийн цагдаагийг байгуулах болсон үндсэн шалтгаан энэ шдээ. Илүү олон шантаажлах авилгал авах асуудал эх үүсвэр гаргаж ирэх. Өнгөрсөн жил сэлбэ зусланд барилга барьж байгаа мандахбаярын компани барилгын хогоо ууланд аваачиж хаяад байхаар нь экологийн цагдаад мэдэгдсэн яинь тоогоогүйгээр барахгүй битгий олон юм яриад байгаарай гэж экологийн цагдаагар дарамтлуулсаншт. Тэгсэн намар нь экологийн цагдаагийн нэг хурандаа нь мандахбаяртай хамт архи ууж мууцан зургаа постолж нтр. Юу ч хийж чадахгүй байгаль орчны талаар түй ч ойлголтгүй пизда нар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.