Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газарт гурван хүн самарт явснаас иргэн У нь 09 дүгээр сарын 08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 09 дүгээр сарын 20-ны 17:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:52 цагт очиход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/ нь Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.