Нарантуул худалдааны төвийн хойно байрлах GS 25 дэлгүүрийн үүдэнд иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагаас тус хэргийн талаар тодруулахад
-Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна. Түүнээс гадна хоногийн мэдээнд хоногт дундажаар ийм байдлаар амь насаа алдсан 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй зүрхээр явах, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.