Энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүргийн “Шугуй” гэх газар нэг хүн гүүрэн дээрээс голын ус руу унасан гэх дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 36 км замыг туулан очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн тул тухайн газраас 1 км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.