СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-20

ШӨХТГ, МОСДХ-ны Хуулийн зөвлөл хамтарсан уулзалт зохион байгуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ШӨХТГ болон МОСДХ-ны Хуулийн зөвлөл хамтарсан уулзалт зохион байгуулжээ.

Энэхүү уулзалтаар ШӨХТГ болон Монголын олон суваг дамжуулагчдын холбоо хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах талаар санал солилцжээ. Тухайлбал, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг шийдвэрлэхэд анхаарахыг чухалчилж, холбогдох хууль, дүрэм журмуудыг иргэдэд хүргэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хамтрах чиглэлээр санал солилцсон байна.

Цаашид санамж бичиг, хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хохирохоос урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллана. Мөн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудалд зөвлөмж өгөх, асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын төлөөллийг хамруулан ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.