СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-20

Д.Амарбаясгалан: Татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөгөөр хашаажуулж ажил хийгдэхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Тариалангийн талбайг хашаажуулах ажилд татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөг зарцуулахгүй. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат тариалангийн талбайг есөн тэрбум төгрөгөөр хашаажуулж өгөх хүсэлт өгсөн. Улмаар Ерөнхий сайд зөвшөөрсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч олон нийтийн шүүмжилж өртөөд байна.

Тэгвэл өнөөдрийн /2023.09.20/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  танилцуулах үеэр сэтгүүлчид дээрх асуудлын талаар тодрууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төсвийн хөрөнгөөр хувийн компанийн хашаа барина гэсэн буруу ойлголт явсан байна. Ийм зүйл зориулалт байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа хороо барихгүй. Засгийн газраас тийм бодлого хэрэгжүүлэхгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
66.181.161.130

Zov2

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.