Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж:
-Миний үйлчлүүлэгчийн хувьд 2017 онд зарим УИХ-ын гишүүдийн хамт Чили болон Перу улсад зорчихдоо тодорхой үнээр худалдаж авсан хоёр ширхэг номин чулууг Монгол Улсын хилээр оруулж ирсэн байдаг. Бага хэмжээтэй чулуугаар нь өөртөө хөөрөг хийлгэсэн. Гэрт нь үзлэг нэгжлэг хийх үеэр гарч ирсэн. Хэргийн материалд гэрэл зураг нь бий. Том хэмжээтэй номин чулууг н.Даваажав гэх хүнээр дамжуулан БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалдаалсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.