СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Аюурсайхан: Бид хилсээр хэлмэгдмээргүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Б.Ганхуяг нийт шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Харин шүүхээс Б.Ганхуягийн шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар болжээ.

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан санал хүсэлтээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан:

-Шүүхийн Тамгын газраас гаргаж байгаа мэдээ мэдээлэл дээр нүүрсний” гэх нэр томъёо ашиглан тодотгож зарлаад байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу. Яагаад нүүрсний гэж тодотгоод байгаа юм бэ. Энэ нэрээ тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. 

Миний хувьд хил, гааль, оффтейк гэдэг зүйлийг мэдэхгүй. Нэг ч машинаар нүүрс тээвэрлэсэн зүйл надад байхгүй. Олон нийтэд буруу мэдээлэл өгөөд байна гэж үзэж байна. 

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талаас хилээр хууль бусаар нүүрс нэвтрүүлсэн асуудлын мэдээллийг хуулийн байгууллагуудаас хүссээр жил орчим хугацаа өнгөрч байна. Том тээврээр нүүрс зөөсөн болон бусад маш ноцтой асуудлын мэдээлэл ирсэн байх ёстой. 

Энэ асуудлууд нийгмийн анхаарлын төвд байна. Анхнаасаа төөрөгдүүлсэн, зохион байгуулалттайгаар бүтэн ес, арван сарын хугацаанд гүтгэлийн шинжтэй мэдээллүүдийг маш их түгээсэн. Хэн нэгний хуулийн хариуцлагаас мултрах гэсэн сонирхол энэ дотор байна.

хуулийн дагуу шүүх хуралдааныг явуулж өгөхийг гэж хүсэж байна гэлээ. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Т.Аюурсайхан дөрвөн өмгөөлөгчтэй оролцож байгаа юм. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх өмгөөлөгч нарын санал хүсэлтийг сонсож хуралдаан үргэлжилж байна.

Өмгөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.