СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-20

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгох хурал болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа О.Амартүвшин өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч буй тул МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах юм.

Тус танхимын ерөнхийлөгчийн сонгуульд дараах хүмүүс нэр дэвшиж байгаа билээ.

-Д.Энхтүвшин /шарк, "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан\

-Т.Ганболд /“Алтандорнод Монгол” компанийн захирал/

-Д.Болор /Скайтел компанийн гүйцэтгэх захирал/

-Д.Бямбасайхан /"Коёотэ" ХХК-ийн Ерөнхий захирал/

-Ш.Отгон-Өлзий /“Монгол брэнд” төслийн санаачилагч /

-Б.Гантулга /CEO club/ “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал

-Т.Дүүрэн /МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал/

-Ш.Мөнхсайхан /ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ/

-Эдийн засагч Б.Лакшми

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.