СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-09-20

Завхан аймагт тарваган тахлын тохиолдол илэрч, Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан тул Улиастай сумаас гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд "Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Яруу сумын харьяат иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн байна. 

Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгөөд шинжилгээ хийхэд тарваган тахлын үзүүлэлтүүд өндөр байгаа юм. 

Клиник шинж тэмдгээрээ тарваган тахал байх магадлал өндөр байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлын хувьд олон хүн хамарсан. Аймгийн төвд ирээд овооны тахилгад оролцсон байх магадлалтай гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.30

Ард түмэн өлбөрч үхэхгүйн тулд мэрэгч амьтан идэж байна.

oyuntuya
1 жилийн өмнө
202.126.89.141

zvrer

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.