СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн захирал цагдаагийн алба хаагчдад хахууль өгөхийг завджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлжээ.

Хойшлуулшгүй ажиллагааны үед уг компанийн захирал "Н Н" гэгч нь цагдаагийн мөрдөгчид боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан байна.

Алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ.

"H H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.