СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд 1.5 орчим тэрбум ам.доллароор метроны эхний шугамыг байгуулахаар төлөвлөжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ.

Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд ” гэлээ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн, есдүгээр сарын 15-наас шөнийн тээврийн үйлчилгээг найман чиглэлд явуулж эхэлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, стандарт хангасан байх ёстой. Энэ зорилгын төлөө бид ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд ч мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Судалгаагаар манай баримталж ирсэн бодлого иргэдийг нийтийн тээврээр зорчихгүй байхад чиглэсэн байна.

Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, метро нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, ажлуудыг хийж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр автобуснуудын иж бүрэн парк шинэчлэл хийж байгаа. Мөн маршрут, төлөвлөлтийг шинэчлэх шаардлагатай. Нийт 1220 гаруй автобусаар парк шинэчлэл хийж буй. Өмнө нь ийм хэмжээний парк шинэчлэл хийж байгаагүй. Түүнчлэн хотын хөгжлийг боомилж буй хуулиудыг өөрчлөхөөр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид зөвхөн үр дагавартай зууралдаж ирсэн. Одоо Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулагдаж, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүд, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэнтэй хамтран шалтгаанд суурилсан бодлого гаргахаар ажиллаж байна гэлээ.

Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хүний нөөцийн хомсдол хамгийн их тулгамддаг асуудал гэдгийг хэлж байв. Мөн компаниуд хувиараа автобусны нөхөн хангалтыг хийдэг боловч автобусыг үйлчилгээнд гаргадаггүй. Иймээс бодлого, менежмент, зохион байгуулалтаа сайжруулах санал гаргаж байлаа. Түүнчлэн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобуснуудын хуваарилалтыг хүртээмжтэй хийж, нөхөн төлөх боломжийг тодорхой, уян хатан болгох, нэмээд түлшний чанарыг сайжруулахгүй бол автобуснууд 2-3 жилийн дараа шаардлага хангахгүй болох эрсдэлтэйг хэлж байв. Тэрчлэн жолооч нарын цайны цаг 10 минут байдгийг 20 минут болгож уртасгах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх хэрэгтэйг онцоллоо.

Метроны асуудлын шийдэл гарц, санхүүгийн схем зэргийг мэргэжлийн том компаниудтай ерөнхий хэлэлцээрийг өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд хийсэн. . Улаанбаатар хотын хоёр сая хүрэх гэж буй иргэдэд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хотын тойрог хурдны зам, зам байгууламж зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх төлөвлөлтийг засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт хүргүүллээ.

. Өмнө шуугиан болоод байсан LRT буюу газар дээгүүр явдаг хөнгөн галт тэргийг газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлтгэж байгаа.
Эхний танилцуулсан Техник, Эдийн Засгийн Үнэлгээ(ТЭЗҮ)-гээр 950 сая орчим ам.доллар нь нэмэгдээд 1.5 тэрбум орчим ам.доллароор метроны эхний шугамыг оруулахаар төлөвлөж байна. Гэвч энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм. 

Хотын дарга нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.