СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө  нь мэдээлсэн. Яллагдагч нарын дунд төрийн өмчит аж ахуйн нэгжийн даргаар ажиллаж байсан хоёр ч хүн байгаа аж.

Тодруулбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тэд УИХ-ын гишүүн юм билээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв.

Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албан ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.