Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л”, “Ч” шөнийн цэнгээний газруудад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг 2023 оны 9 дүгээр сарын байдлаар судлахад, “Л” шөнийн цэнгээний газарт 39, “Ч” шөнийн цэнгээний газарт 14 гэмт хэргийн шинжтэй асуудал гарч, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.
Тиймээс Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.