СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-19

Уурхайчдын "Эрдэнэс хотхон" нээлтээ хийжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-г барьж ашиглалтад оруулжээ.

Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна.  

бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлогтой. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг олон давуу талтай.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд өндөр бүтээмжтэй ажиллахын зэрэгцээ компанийн ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал 2024 онд Эрдэнэс Тавантолгой ХК жилд 15 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай хоёр баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.