СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-18

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форум Улаанцав хотноо эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 жилийн өмнө

Монгол-Хятадын сэтгүүлчдийн 14 дүгээр форум болж байна.

БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форумыг "Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил" сэдвийн дор зохион байгуулж байна. 

Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн салбарын бүхий л төлөөлөл оролцож байна. БНХАУ-ын талаас Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд Ерөнхийлөгч Лю Сыян тэргүүлэн оролцож байна. 

Форумын үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн батлав. Уг санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, бүс ба зам санаачилгыг таниулах зэрэг ажлыг тусгаж өглөө. 

Хоёр тал хартлцан суралцах, техник технологийн шинэчлэлийг хамтран хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарыг оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд харилцан дассан зохицох зэрэг саналуудыг зөвлөлдлөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.