СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-09-17

Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг  оношилгооны  “NURA-Монгол”  төв өнөөдөр нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.

 Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, аялал жуулчлал, авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн  оролцоог бууруулж,  хувийн хэвшилд илүү боломж олгох зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлээд байна. Дараагийн чухал салбар бол эрүүл мэндийн салбар юм гэдгийг тэмдэглэлээ. 

Мөн “. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлнө” гэв. Өмнө нь эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгооноос шалтгаалан гадагш гарч буй валютын урсгалыг дотооддоо үлдээхүйц тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ бүхий компанийг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж байсан юм. 

 “NURA” төв нь Японы Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса  зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай сүлжээ байгууллага юм. Япон, Энэтхэг улсад салбартай бөгөөд өдгөө Монгол Улсад гурав дахь салбараа нээж байна. 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
7 сарын өмнө
202.126.88.175

БАС Л АШИГЫН ТӨЛӨӨ БИЗДЭЭ ЯДАРСАН АРД ТҮМЭНИИ ТӨЛӨӨ ЮУ ХИИХГҮИ НЭГ БАРИНА УВС ЧОИЖИЛСҮРЭН ХАР НЭГ СУРГУУЛЬ БАРИЛАА ГЭЭД БСАН ЧИНЬ ХУВИИН ӨНДӨР ТӨЛБӨРТЭИ СУРГУУЛЬ БАРИНАА

Зочин
7 сарын өмнө
66.181.180.159

Хаягаа тодорио өгнө үү

Зочин
7 сарын өмнө
203.91.115.43

Оношлоод эмчлэх үү

Пүрэвдулам.
7 сарын өмнө
103.212.116.202

Баярлаж байна.Хаяг, үнэ, утас асууя.

Narangerel
7 сарын өмнө
103.212.118.37

Sain bna uu? Tsagaa yaaj available ve?

Д энхмаа
7 сарын өмнө
202.126.90.9

Баяр хүргэе яаж цаг авах вэ үнэ өртөг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.