Сэлэнгэ аймгийн тариаланч, ногоочид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнээр "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
“Намар цагт Сэлэнгэчүүд хамгийн баян” хэмээн өөрсдийнхөө ургуулж, тарьсан ногоо жимсээ дэлгэн танилцуулж буй тариалангийн бүс нутгийнхан энэ жил ургац арвин байгааг онцоллоо.
Жил бүр уламжлал болон Улаанбаатар хотод зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид нутгийн бренд бүтээгдэхүүн болох цагаан сармис, зөгийн бал, болон моцеррелла бяслаг, бүх төрлийн жимсгэнэ, хүнсний ногоогоороо оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.