СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-15

Алтанбулаг боомтын нэгдүгээр хэсэг ирэх сард ашиглалтад орно

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Энэ үеэр тус аймаг дахь Алтанбулагийн боомтын үйл ажиллагаа болон Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөлийн ажлын явцыг шалгажээ.

Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг 2020 оны 7 дугаар сард эхлүүлж байсан бөгөөд Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удаашралтай байсан юм. Харин өнөөдрийн байдлаар 1 дүгээр хэсгийн авто зам, барилга байгууламжийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

1 дүгээр хэсгийн барилга байгууламжид Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах, гаалийн лаборатори, 66кВт нарны цахилгаан үүсгүүр, гадна дулаан, цэвэр ус хангамжийн ажил болон бусад дэд бүтэц хамаарч буй юм.

Боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын 2 дахь хэсгийн байгууламжийг ирэх оны 2 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Ингэснээр тус боомтын хүчин чадал 4 дахин нэмэгдэх юм.

Алтанбулаг боомт нь одоогийн байдлаар 24 цагийн турш тасралтгүй иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа бол цаашид ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөн 24 цагаар ажиллуулахаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхээр ажиллаж буй тухай Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга танилцуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.