СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-09-15

Ж.Цолмон: Умайн хүзүүний хавдраар эндэхгүй байх боломжтой ч манай улсад 50 хувь нь нас барж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачилсан “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” нийгмийн зорилтот  төсөл Эрүүл мэндийн дэд сайд асан, ШИНЭ намын дэд дарга, АШУ-ы доктор, профессор Ж.Цолмонгийн дэмжлэг, ивээн тэтгэлгээр  Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.

Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү төслийн хүрээнд тус аймгийн 24 сумын эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх юм.

Төслийн ивээн тэтгэгч Ж.Цолмонтой холбогдоход “Олон үндэстэн, ястан зэрэгцэн оршдог, хүн ам олонтой Хөвсгөл нутгийнхаа хүн зоныг эрүүл энх байгаасай хэмээн хүсэж, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс туслалцаа үзүүлэн, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн их өртөж буй өвчлөлд умайн хүзүүний хавдар хоёрт, хөхний хавдар дөрөвт орж байна. Умайн хүзүүний хавдраар хүн эндэхгүй байх боломжтой ч  хавдар туссан хүмүүсийн 50 хувь нь нас барж байгаа нь маш харамсалтай. Дэлхийн 120 орчим оронд энэ төрлийн хавдраас сэргийлэх товлолын вакцин хийдэг. Охидод төдийгүй хөвгүүдэд хүртэл хийдэг, яагаад гэвэл эрэгтэй хүүхдүүд бас вирусын халдвар тээдэг. Намайг дэд сайдаар ажиллаж байх үед  манайд энэ вакциныг хийж эхэлсэн ч буруу ташаа мэдээллээр зогсоосон” гэлээ.

“Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийн баг одоогийн байдлаар Мөрөн хот болон Ханх, Чандмань-Эрдэнэ, Цагаан-Үүр сумын нийт 700 гаруй эмэгтэйд үзлэг хийгээд байна. Үзлэг 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.