СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат, дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан эмч Д.Баасанжав нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж чадахгүй удаж байна.

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.

Эмч Д.Мөнхбат “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэмээн буруутгагдсан.

НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн билээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь эл хэргийг хэлэлцээд Д.Мөнхбатыг эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол мөнгө угаасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Д.Баасанжавыг цагаатгаж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч
1 жилийн өмнө
203.98.76.254

Нэг луйварчин Солонгос хэдэн шуналтай хэвлэлийн нөхөд нэг өнцгөөс гүтгэж хандаж бичүүлээд байхаар шүүх хууль хяналтынхан энэ мөнгө авч худал бичээд байгаа хэвлэлийнхэн солонгосын талд шийдэх юмуу ямар гээч нөлөөллийн аргачлал газар авч байнаа энэ Кембүсоб гэдэг солонгос Мөнхбат гэдэг хүнийг луйвардсан шигээ Үйлдлийг Казахстанд үйлдэх гэж байгаад саяхан хөөгдөж гарсан мэргэшсэн луйварчин гээд зард гарсан хүн юмаа даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.