Хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэд бол гурван нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлөхийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ хоёр нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.
Хэрэв хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
3н нас гээд бгаагүй юму
2нас хүртэл төр хаиуцвал ажил хийгээд цалингаасаа суутгуулахгүй байж болох уу