СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-15

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ажил хаялт өнөөдөр 07:00 цагт эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж өнгөрсөн наймдугаар сараас үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээ хийж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө 07 цагаас эхлэн ажил хаялт зарлажээ.

Тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос гаргасан мэдэгдэлд нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн тул 2023 оны есдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаатай ажил хаялт зарлаж буйг мэдэгджээ. Одоогоор Авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн уулын ажлын хэсгүүд үйлдвэрлэлээ зогсоогоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.