СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-09-14

Чингис хаан хамтлагийн “ХХI зуун” тоглолтод монголын рок попын бүх одод оролцоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголын рок попын ууган хамтлаг “CHINGGIS KHAAN” 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 9 сарын 16-ны хагас сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж, Монголын түмнийхээ олны сонорыг мялаах гэж байна. “ХХI зуун” тоглолтод монголын рок попын бүхий л одод оролцож, нэгэн үдшийг хөг эгшгээрээ уяраах юм.

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулдаг билээ. 

Тухайлбал “Шилийн богд”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутагт давчдаад байна”, “Баяртай хуучин он минь баяртай”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд мөн МУАЖ А. Долгор, МУГЖ С. Амармандах, МУГЖ Д. Отгонжаргал нартаа хамтран “Эх орон”, Х. Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Лхавгасүрэн нартаа хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай “Нэг л уучилъя” дуунуудыг олны аманд аялагдаж, зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшуулсан юм.

“ХХI зуун” тоглолтод МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Ж. Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С. Наран, дуучин Наагий, Хар сарнай хамтлаг, Niciton хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөж, бүхий л оддын чуулган нэгэн өдөр болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
1 жилийн өмнө
202.9.40.43

UIH gishuud+1 .urlagiin toglolt bainga hiideg Od geh humuus er n buyani handiv.Yduust tusalsan tus bnuu.Eder bur toglolt bolood.ih l orlogotoi bdg bhdaa.Ulsad tatvar.shaardlagatai humuust handiv egch bbal sain san.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.