СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхэд халдсан этгээдийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн даргын алба хашиж асан А.Гансүхийг гэртээ байхад нь зүс таних эр халдаж гэмтэл учруулжээ.

Зам, тээврийн сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашсан түүнийг эрхэлж байсан ажилтай нь холбогдуулж биед нь халдаагүйг хэд хэдэн эх сурвалж батлав. Бидний авсан мэдээллээр энэ сарын 11-ний 09.35 цагийн үед түүний амьдардаг “Жапан таун” хотхон дахь гэрт нь С.Ихбаяр гэх залуу очиж маргалдан биед нь халдсан агаад хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж.

Дуудлага өгсөн даруйд С.Ихбаяр гарч зугтсан бөгөөд хэргийн газраас холгүй байрлах орон сууцын хорооллоос олж саатуулахад согтуу байсан гэнэ. Түүнийг Эрүүлжүүлэх байранд саатуулан маргаашаас нь тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.