СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэм транс” ХХК шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 “хуучин автобус” авсан нь тогтоогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх ажлууд хийгдээд, олон жил болж байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гардаггүй.

Хамгийн ноцтой нь “Эрдэм транс” ХХК нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “шинэ автобус” оруулж ирсэн хэмээн улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт гаргуулан авчээ.

Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох “. Уг хэрэг залилан болон их хэмжээний мөнгө угаах давтан үйлдлээр яг одоо хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Бүр ноцтой нь, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобусуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн нь шалгалтаар илэрчээ.

Мөн энэ дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК-ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг, шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн “шахсан” нь тогтоогдсон байна.

Товчхондоо, “Эрдэм транс” гэдэг компани бол хохирогч биш, залилагч байжээ. Учир нь тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобусуудын 70-68 хувийнх нь оныг засчихсан байдаг гэсэн үг.
Үүний цаана нийслэлийн хэдэн мянган иргэний эрх ашиг, амь амьдралыг өнөөг хүртэл хохироосоор байгаа юм.

Эргэн сануулахад, 2020 онд 10 автобусны арлын дугаарыг хуурамчаар хийсэн хэрэгт холбогдож байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.64.134

Хятад автобусны яс чанар нь энэ өвөл л харагдана даа. Солонгос автобус эдэлгээ даадаг тал дээр арай илүү байж мэднэ. Манай судлаачид, ИТА, инженерүүд удахгүй дүгнэнэ дээ.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.34

тийм шүү со автобус сайн

Монгол хүн
1 жилийн өмнө
103.57.95.49

Күэ тэгээд засаад бдгийг нь мэдсээр байж дахин 2 итгэл хүлээлгэж бидний төлсөн татварын мөнгийг зүгээр л хэдэн өлөн хулгайч уу дад тавиад туучихсан байгаа юм уу? Өөрсдөө новшнууд хувааж идээ биз! Түүнээс ийм зоригтой 70.80 р нь нүдээ цавчих ч үгүй луйвардана гэж байх уу? Нөгөө алдарт Жастын Батхүүгийн төрлүүд биш биз!!

Амина
1 жилийн өмнө
124.158.68.201

Хохиролоо бүрэн төлүүлэх ёстой. Адгийн шаарууд л ийм юм хийнэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.