Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд бохирын шугамын хоолойн холболт хийж байсан нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:14 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:41 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан Э/26 настай, эрэгтэй/ нь 3 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан байсныг 30 минут ажиллаж цогцсыг гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.