СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мансуурсан иргэн цагдаагийн гарыг хазаж гэмтээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газрын байрны жижүүрийн цагдаагийн биед мансуурсан иргэн халдаж, шаардлагыг нь эсэргүүцжээ. Улмаар гарыг нь хазаж гэмтээсэн байна.

Хар тамхитай тэмцэх газарт шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн Е.Сугарчулуун гэх 29 настай залуу дээрх хоёр газар байрладаг байранд амралтын өдөр очсон агаад жижүүрийн цагдаа шаардлага тавихад тэрбээр эсэргүүцэн биед нь халдаж гарыг нь хазаад зогсохгүй хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулжээ. Тэр даруйд түүнийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ.


Е.Сугарчулуун өмнө нь ч бас мансуурсан үедээ төрийн тусгай хамгаалалттай байранд нэвтэрч, хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлсэн нэгэн гэнэ.



Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.