СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-12

ХХААХҮЯ, ГЕГ экспортыг эрчимжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх үүднээс дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

- Монгол улсаас БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах шаардлагатай аж ахуй нэгжүүдийн бичиг баримт бүрдүүлэлтийг цахимаар шийдэж, иргэдийн цагийг хэмнэх,

- Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй үржлийн адууны реэкспортыг гурван улсын харилцан тохиролцсон протокол болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх,

- Хөдөө аж ахуйн гаралтай гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийг цаг тухайд нь солилцон ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар харилцан хамааралтай ажилладаг учир ажлын уялдааг нэмэгдүүлэн хамтран ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.