Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний сүүлийн шатны шалгаруулалт буюу “Demo day”-ийг ШУТИС-ийн Инноваци, технологи дамжуулалтын төвд зохион байгууллаа.
Уг шатанд 43 багийн 105 оролцогч өрсөлдсөнөөс шилдэг 18 баг шалгарч, баг тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийн батламж гардан авсан юм.
Шилдэг багууд:
Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Жи Эс Эй Эс” ХХК, “Алтан алхам” ТББ-тай хамтран нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 5-наас есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулсан. Нийт арга хэмжээнд есөн дүүргийн бизнес эхлүүлж буй, ажилгүй, 15-34 насны 148 багийн 304 гишүүн оролцож, Bootcamp, Хурдасгуур хөтөлбөр зэрэг бизнес эрхлэлтийн үе шаттай сургалтуудад хамрагдсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.