Ховд аймаг, Буянт сум. Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 21 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 автомашин нь шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 22:21 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 22:42 цагт очиход Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /2 зорчигчтой/ автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /5 зорчигтой/ автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас 1 автомашин шатаж, автомашины бүхээгт Ховд аймгийн Буянт сумын харьяат иргэн С/61 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан шатаж нас барсан, 2 дахь автомашины бүхээг дотор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн С/61 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсан тул гал түймрийг унтрааж, цогцсуудыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн 4 хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.