СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам, тээврийн сайд С.Бямбацогт хууль хяналтын байгууллагад хандав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

"Драгон" зорчигч тээврийн төвийг нүүлгэсэнтэй холбогдуулан Зам, тээврийн сайд С.Бямбацагт, АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон болон "Номин холдинг" компанийн удирдлага руу нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулалттайгаар дайрч байгаа нь тодорхой болоод байгаа. 

Иймд тэрээр хууль хяналтын байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр ханджээ. Тэрбээр,

-Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй юм. 

Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.