СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-08

🔴 LIVE: Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын барилгын шав тавих ёслол

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын шав тавих ёслолын ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна. Шав тавих ёслолд оролцсон Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн яриаг та бүхэндээ хүргэе. Түүний бага нас энэхүү ангитай салшгүй холбоотой ажээ. 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: 

-Аймгийн Иргэдийн хурал /АИХ/-аас шийдвэр гарч, 24 айлын орон сууцыг барьж, 0131 дүгээр ангид хүлээлгэн өгсөн. Энэхүү орон сууц нь аймгийн төвдөө, сургууль, цэцэрлэгтэй ойрхон учир хилчид маань ар гэртээ санаа зовох зүйлгүй ажиллаж амьдарч байдагт баяртай байдаг аа. 

90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа 0131 дүгээр ангийн штабын байр хуучирсан, аймагт бараг ганцаараа үлдээд байгаа. Иймд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ штабын байр барихаар өнөөдөр шав тавилаа. Асуудлыг миний бие АИХ-д оруулж, ирэх хавар гэхэд ажил нь эхэлнэ гэж итгэж байна. 

Аав маань хилийн цэргийн офицер байсан. Миний бага нас 0131-р ангийн энэхүү дэнж дээр өнгөрсөн. Иймд аавтай минь мөр зэрэгцэн алба хааж байсан үе үеийн хилчдэдээ, тэдний үр хүүхдэд ойн баярын мэндийг хүргэе ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.