СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-08

🔴LIVE: Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын хүндэтгэлийн хөшөөний нээлт

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын хүндэтгэлийн хөшөөний нээлтийг та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байна. Нээлтийн туузыг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, бригадын генерал Б.Батхүү, Хилийн цэргийн 0131-р ангийн захирагч, дэд хурандаа Л.Амарсанаа болон Ч.Сандрын гэргий С.Даваа нар хайчиллаа. 

Ч.Сандр агсны гэргий С.Даваа: 

-Миний ханийн дурсгалыг мөнхжүүлж хөшөө босгосонд гэр бүл болон төрөл төрөгсөд бид нар гүн хүндэтгэлтэй мөн баяртай байна. Миний хань эгэл дэслэгчээс хошууч генерал, Хилийн цэргийн дарга болтлоо Хилийн цэрэгт хүчин зүтгэсэн хүн. 

Миний хань Ч.Сандр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрж өсөн, аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Улмаар ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургууль, ЗХУ-д Хилийн цэргийн дээд курс, 1982-85 онд Москва хотод М.Фрунзийн нэрэмжит цэргийн академийг тус тус төгссөн. 

Их сургуулиа төгсөж ирээд 0131-р ангид байлдааны бэлтгэл хариуцсан офицер, 1976-79 онд Говь-Алтай аймгийн 214-р ангид Хилийн албаны 1-р тасгийн дарга, улмаар 0131-р ангийн захирагч, хожим 1990-1994 онд Улсыг аюулаас хамгаалах газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн даргаар ажиллаж байсан. 

Бид 1971 онд гэр бүл болж, гурван хүү төрүүлж өсгөсөн. Ханийгаа 0131-р ангид офицер байхад нь би отрядын угаагчаар ажиллаж байсан хэмээн дурслаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.