Өмнөговь аймгийн Даланзадгад дахь Хүндэт хилчин, хошууч генерал Ч.Сандрын нэрэмжит, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн түүхт 90 жилийн ойн нээлтийг та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, бригадын генерал Б.Батхүү рапорт өгснөөр арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Л.Амарсанаа нээж хэлсэн үгэндээ,
-БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 20 дугаар тогтоолоор зургаан заставтай байгуулагдаж байсан бол, 1967 онд хилийн отряд болон өргөжсөн. Манай ангиас олон арван баатар төрөн гарснаас дурдвал, 1945 оны чөлөөлөх дайны ахмад дайчин 82, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 12, генерал 9, хурандаа 39, Онц хилчин 320 төрөн гарсан.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх кампанит ажлын дүнд хилийн 1310 гаруй зөрчлийг илрүүлэн саатуулж, улсад учрах байсан 1.5 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.