СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-09-07

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Бүгд Найрамдах Армени улсад мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн есдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армени Улсад болсон “Арменийн үндэсний мөнгөн тэмдэгт драмын 30 жилийн ой: Өнгөрснийг эргэцүүлэх, Шинэ дижитал эринийг удирдан жолоодох нь” сэдэвт Олон улсын дээд хэмжээний чуулганд оролцлоо.

Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Армени Улсын Төв банк болон Бреттон Вудсын Дахин Зохион Бүтээх Хороо хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цаасан мөнгөнөөс Төв банкны дижитал валют руу, мөнгөний ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Армени улсын мөнгөн тэмдэгт драмын сүүлийн 30 жилийн хугацааны өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил, дэвшил, өнгөрсөн хугацааны сургамж болон шинэ тутам бий болж буй Төв банкны дижитал валют, түүнийг даган гарах сорилт, боломжуудын талаар мөн өргөн хүрээнд хэлэлцлээ.

Тус дээд хэмжээний чуулганд дэлхийн бусад улс орны Төв банк, Засгийн газар, Олон улсын санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.