СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-07

“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “...Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ.

Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин. Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “...Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “. Shuukh.mn дээр ч нийтлэгдэж байх ёстой. Тэгэхээр “...Тэр шийдвэр яагаад нууц байсан юм бол” гээд гайхаад байгаа юм. Удахгүй учир нь тайлагдах байлгүй дээ. шүү.

Нөгөөтэйгүүр . Хамгийн гол нь өнгөрсөн зуны үерээс бол таван амь үрэгдлээ. Энэ бол үерийн даланг хамгаалж, үерийн бүсийг “цэвэрлэж”, голын гольдролыг чөлөөлөх гол шалтгаан юм.

Тэгээд бас . Шулуухан хэлэхэд, “Авлигал хороолол”-ын буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болоод дуусна. Ийм л юм болно.

Ганц энэ хороолол ч бус, голын гольдрол өөрчилж, үерийн далан хаасан барилга, байшингуудыг нийтийн эрх ашгийн төлөө нурааж, буулгаж л таарах биз. Цаашлаад бургас хядсан, хот орчмын гол усны урсац өөрчилсөн гэж яригдаад байдаг нөхдийг ч “захиалагч, гүйцэтгэгч”-тэй нь ил гаргавал зохино.

Ер нь тэгээд ажил хариуцсан дарга, сайд нар “...Зөв” гэж байгаа л бол зориглоод хийчих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр “хоёр үг” бичихээр л хамаг ажлаа хаяад зугтдаг. . Газар, талбай нь барилгад шахагдчихсан. Замын түгжрээ нэмдэг. Нүүлгэхдээ дахиад ч цааш нь явуулах байсан юм. Харин шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.212.116.33

Акуа голын гольдрол өөрчлөөгүй, далан нураагаагүй, голыг үерлүүлээгүй, үерын асуудалтай холбогдолгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.