СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-07

🔴 Ж.Ганбаатар: Засгийн газраас тогтоол гаргаж Халзан бүрэгтэйн ордын үйл ажиллагааг нь зогсоож байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өчигдрийн /2023.09.06/ хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 

-Халзан бүрэгтэйн ордод хамаарах 2001, 2004 онд олгосон хоёр тусгай зөвшөөрөл бий. Тус ордод Монгол Улсын газрын ховор элементийн 30 гаруй хувь хамаардаг. УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нд хяналт шалгалт хийхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан. Гэвч үйл ажиллагаагаа явуулсаар байсан учир Засгийн газраас тогтоол гаргаж, үйл ажиллагааг нь зогсоож байна гэв. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.