Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ажилтай танилцаж, албан хаагчдад татварын албаны шинэчлэл, цаашдын зорилго чиглэлийг танилцуулах уулзалт хийлээ.
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хувьд хамгийн өргөн татварын бааз суурьтай, зах худалдааны төв олноор байршдагтай холбоотойгоор ажлын ачаалал, шийдвэрлэх асуудал ихтэй байдаг.
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хамт олон Татварын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн 2023 оны 8 сарын байдлаар Улс, нийслэлийн төвсийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлэн, татвар төлөгчдөдөө үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Татварын ажилтны өдрүүдийг тохиолдуулан Нийслэл, дүүргийн татварын хэлстийн хамт олонтой хийх уулзалт үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.