СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-06

Манай улсын 500 үйлдвэрлэгч гадаадын хөрөнгө оруулалт татах экспод оролцож байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

“Монгол-Хятадын экспо 2023” 9-р сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж байна.

Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаа цар тахлын дараа “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд өнөөдөр /2023.09.06/ нээлтээ хийлээ.

Экспог нээж манай улсаас Шадар сайд С.Амарсайхан үг хэлсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консул Ш.Оргил тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байна.

Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

Монгол Улсаас хүнс, арьс шир, ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож, олон улсын түнштэй холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр үзэглэх, хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдаа хийх юм.

Хоёр улсын хувьд худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох ажлуудад илүү их анхаарч байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.