СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-06

Алба хаагчдыг БНТУ-д суралцуулах, ойн түймрийн нэгдсэн систем нэвтрүүлэхэд хамтран ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд найрамдах Турк улсад ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын хүрээнд тус улсын Ойн ерөнхий газрын дарга ноён Бекир Карасабейтай өчигдөр /2023.09.05/ уулзав.

Уулзалтаар, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцжээ. Мөн хамтын ажиллагааны Эрмэлзлэлийн бичгийг шат ахиулан Харилцан ойлголцлын санамж бичиг болгон ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

Ноён Карасабей, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, бага дээр нь унтраах, нөхөн сэргээх талаарх БНТУ-ын Ойн ерөнхий газрын 180-аад жилийн хуримтлуулсан туршлагаас хуваалцав. Эдгээр үйл ажиллагаанд орчин үеийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэл, зохицуулалтын нэгдсэн систем, инновацийг амжилттай нэвтрүүлснээ ч мөн танилцуулж, манай улстай туршлагаа хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, Турк улсын Ойн газартай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа онцолсон. Түүнчлэн Анталья дахь олон улсын сургалтын төвд Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургах, мэдээллийн менежмент тэр дундаа ойн түймрийн нэгдсэн системийг өөрийн оронд нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдав. Төлөөлөгчид мөн Ойн ерөнхий газрын харьяа Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.