Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх журам”-д “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэхээр заасан байдаг.
Энэ жилийн Татварын ажилтны өдрүүд 2023.09.04-09.10-ны хооронд тохиож байна.
Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтын "Салбарын, зарим ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр"-т зааснаар есдүгээр сард дараах өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Үүнд:
- Соёл, урлагийн ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг,
- Хилчдийн өдөр-жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдөр;
- Ой модны салбарын ажилчдын өдөр-жил бүр 9 дүгээр сарын гурав дахь Ням гараг;
- Дэлхийн энх тайвны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр;
- Аялал, жуулчлалын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдөр.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.