Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 02-ны 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Ээжийнх нь баталснаар тоглоомын талбай дээр тоглож байсан хоёр хүүхдийг нь үл таних эмэгтэй гараас нь хөтлөн, уйлуулаад чирж явахыг завдсан гэнэ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Шалгалтын ажиллагаа дууссаны дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Neeren l eruul bish hun bn eej ni taaraagui bol huuhduud avch yavaad yah ch baisan ym bilee azaar eej ni taarch