СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-05

Жижиг намууд жагсаалтаа зараад эхэлсэн үү?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ирэх жил болох УИХ-ын ээлжит сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Үндсэн хууль, бусад хуульд сонгуулийн тогтолцоог өөрчилж, эрхэм гишүүдийн тоог нэмсэн. Хамгийн гол нь ирэх онд УИХ-д жижиг намууд орж ирэх бололцоотой болсон. Босгыг нь намсгасан учраас тэдний боломж өндөрссөн.

Гэвч . Ийм мэдээллийг үнэн гэхэд хэцүү л юм. Гэхдээ үнэхээр ийм байдал байгаа бол яах вэ. Хуулиар үүнийг хэрхэн хориглож заасан бэ?

Өнгөрсөн хавар, зунаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудад шингээхээр хэлэлцэх үеэр энэ асуудал хөндөгдөж байв. Эрхэм гишүүд “...Өмнө нь санал худалдаж авдаг байсан. Одоо нам худалдаж авч мэдэхээр байна.  Жагсаалтад дээгүүр бичигддэг намыг худалдсан, худалдаж авсан гэдэг мэдээлэл яваад эхэллээ. Үүнийг Улс төрийн намын тухай хуулиар яаж зохицуулах вэ. Мөнгөтэй хүмүүс УИХ-д орж ирэхийн тулд бүртгэлээр дээгүүр жагссан намыг худалдан авах ажил гараад эхэлж байна. Ийм нөхцөлд Улс төрийн намын тухай хуулиас өөр хуулиар таслан зогсоох хэрэгтэй” гэцгээж байв. Үүнд төсөл санаачлагчид хийгээд эрх баригч намын нөлөө бүхий гишүүд “...УИХ-ын сонгуулийн тухай хуульд “.... Улс төрийн намын тухай хуулийн төсөлд бас оруулсан. Шаардлага гарвал улс төрийн намуудын бүртгэлийг дахин цэгцлэх боломж бий. . Тэгэхээр ойрын үед улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж магадгүй гэсэн үг.

Ташрамд хэлэхэд, өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. Жагсаавал, МАН, АН, МНН, ИЗН, МУНН, МЛАН, ЭОН, МЛН, БНН, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, МСДН, Ард түмний нам, МҮАН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ИХН, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, ХҮН, Эх орончдын нэгдсэн нам, Монгол консератив нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Их эв нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭН, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам гэсэн дарааллаар бүртгэгдсэн байдаг юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 175 (7160) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.